Засаг даргын тамгын газар

  •  Сумын төвийн 5-р багт байршилтай
  •  36 ажиллагсадтай
  •  Тус сумын засаг захиргааны байгууллага нь 1931-1952 онд сумын захиргаа, 1952-1960 онд Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1960-1992 онд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, 1992 оноос Засаг даргын тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

    Засаг даргын Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Туслах түшмэл, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, мал эмнэлэг үржлийн алба, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, төрийн сангийн төлөөлөгч, нярав, нябо, хэсгийн төлөөлөгч, цагдаа, үйлчилгээний ажилтан зэрэг албан хаагчидтайгаар төрийн үйлчилгээг ард түмэндээ шударга, шуурхай, ажил хэрэгч хүргэж, Засаг дарга болон ИТХ-ын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа хүргэн ажиллаж байна.