Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын дүрэм
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын дүрэм
Нийтэлсэн: 2 жил өмнө

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэд бид Монгол Улсын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн сумандаа өөрсдийн аж амьдралын аливаа асуудлыг ардчилсан, нээлттэй байдлаар шийдвэрлэж байхын тулд энэхүү  дүрмийг хэлэлцэн батлав.

ХОЁР. ИРГЭНИЙ ОРОЛЦОО

Сумын аж амьдралын бүх асуудал, ялангуяа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн бүх асуудал ил тод, нээлттэй, иргэний оролцоотой шийдэгддэг байвал зохино.

Сум, орон нутагт хэрэгжих “Сумын хөгжлийн төлөвлөгөө” болон бусад дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийг боловсруулахад иргэдийн оролцоог хангаж, хэрэгжиж байгаа хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээ түүнийг хэрэгжүүлэхэд гадна дотны зээл, тусламж, улсын болон орон нутгийн төсөв, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэгдэж, иргэдийн хяналтын дор зарцуулагдаж  байх.

Сумын ИТХ, багийн Иргэдийн Нийтийн хурал, бүх төрлйин сонгууль, томилгоо болон шийдэр гаргах бусад ажлууд цаг хугацаа, газар орон харилцаа холбооны хувьд иргэн бүр оролцож болохуйц нээлттэй зохион байгуулагдах ёстой.

Аливаа шийдвэр, шийдвэрийн төсөл бүгд иргэн бүр үзэж танилцах боломжтой нээлттэй байх ёстой.

Тус суманд оршин суугаа Монгол Улсын иргэн дээр дурьдсан эрхийг хэрэгжүүлнэ.

Дараах эрх, үүргийг иргэн бүр бусдад шилжүүлэхгүйгээр хэргжүүлнэ. Үүнд:

·                     Сумын дүрэм болон тус суманд нийтээр дагаж мөрдөх бусад дүрэм, журмыг хэлэлцэн батлах

·                     Сумын хөгжлийн сангийн дүрэм, сумын ИТХ, багийн ИНХ-ын дэгийг батлахад шууд болон шууд бус хэлбэрээр оролцож санал бодлоо тусган батлуулах

·                     Сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших, сонгож батлах

·                     Сумын Хяналтын хороог байгуулах, хяналтын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх

·                     Багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцох, санал шүүмжлэл гаргах, санал хураалтад оролцох

·                     Сумын хэмжээний нийтийн санал хураалт явуулах, санал гаргах, санал хураалтад оролцох

·                     Иргэний хэлэлцүүлэг санаачлах бусадтай хамтран тодорхой асуудал дэвшүүлэх, дэвшүүлсэн асуудлаараа хэлэлцүүлэг явуулахыг шаардах

·                     Нийтээр хэлэлцэн шийдсэн шийдвэр, баталсан дүрэм, журмыг бусдын адил хүндэтгэж сахин биелүүлэх

·                      

3. СУМЫН УДИРИДЛАГА

Сум нь иргэд оршин суугчдынхаа амьдрах, аж ахуй эрхлэх орчинг бүрдүүлэх үйлсэд сумынхаа иргэд хөдөлмөрчдийг зохион байгуулж тэдний хамтын хүчээр сум орноо хөгжүүлэх үндсэн зорилготой. Сум нь иргэд оршин суугчдынхаа өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд тохирсон, хөгжлийн хэтийн ирээдүйдээ хандсан, иргэний оролцоог бүх талаар нээлттэй болгосон удирдлага, зохион байгуулалтын бүтэцтэй байна. Сумын удирдлага зохион байгуулатын бүтэц нь иргэний оролцоог бүх талаар хангасан байхаас гадна аливаа асуудлыг эдийн засгийн хувьд үр ашигтай, цаг хугацааны хувьд хурдан шуурхай, хэрэгцээ шаардлагыг хамгийн оновчтой хангаж чадсан байхуйцаар шийдэх үндсэн шаардлагад нийцсэн байна.

 

4. ШИЙДВЭР ГАРГАХ ОРОЛЦОО БА ИРГЭНИЙ ОРОЛЦОО

Сумын ИТХ, багийн ИНХ, ЗДТГ болон Засаг даргаас сумын иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санаа бодолд тулгуурлаж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сумын иргэд оршин суугчид өргөнөөр оролцож,  болохуйц ардчилсан нээлттэй байдлаар зохион байгуулах үүрэгтэй.

Сумын ИТХ, багийн ИНХ, ЗДТГ болон Засаг даргын гаргасан хуулиар тусгайлан зааснаас бусад аливаа шийдвэр гарсан өдрөөсөө 21 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. / 21 хоногийн хугацаанд иргэдэд бүрэн мэдээлэгдсэн байна./

Шийдвэр гармагц олон нийтэд ил болгох ажлыг Засаг дарга хариуцан зохион байгуулна. Энэ хугацаанд сумын ИТХ багийн ИНХ, ЗДТГ болон Засаг даргын гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хэн боловч эсэргүүцлээ сумын ИТХ-д өргөн барих эрхтэй. Тухайн эсэргүүцлийг дэмжиж байгаагаа сумын нийт иргэдийн 25 хувь гарын үсгээрээ баталгаажуулан илэрхийлсэн бол ИТХ 7 хоногт багтаан нийтийн санал хураалт зохион байгуулах үүргиййг Засаг дарга хүлээнэ. Нийтийн санал хураалтаар гарсан шийдвэр нь эцсийн шийд бөгөөд гарсан өдрөөсөө хүчинтэй. Санал хураалтаар нэгэнт шийдсэн асуудлыг зөвхөн нийтийн  санал хураалтаар өөрчилнө. Санал хураалтаар нэгэнт шийдсэн асуудлыг 2 жилд дахин хөндөхгүй. Дараах асуудлаар нийтийн санал хураалт явуулахгүй. Үүнд:

·                     Монгол улсын хуулиар нэгэнт тогтоогдсон асуудлууд,

·                     Төрөл бүрийн гамшигийн үед гаргавал зохих яаралтай шийдвэрүүд

·                     Сумаас бусад этгээдийн өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг бүхий хариуцлагыг хүчингүй болгох тухай

5. ИРГЭНИЙ САНААЧЛАГА, ИРГЭНИЙ БҮХ НИЙТИЙН САНАЛ ХУРААЛТ

Сумын иргэд өөрсдөө санаачлан сумын ИТХ, багийн ИНХ-ыг хуралдуулах санаачлага гаргах эрхтэй. Ингэхдээ сум багийн нийт иргэдийн 25%-ийн дэмжлэгийг гарын үсгээр нь баталгаажуулсан бол ИТХ, багийн ИНХ 7 хоногт багтаан хуралдах ёстой. Сумын иргэд өөрсдөө санаачлан тодорхой асуудлаар нийтийн санал хураалт явуулах санал гаргах эрхтэй. Ингэхдээ дээрхийн нэгэн адил сумын нийт иргэдийн 25%-ийн саналыг гарын үсгээр нь баталгаажуулан сумын ИТХ-д өргөн барина. Сумын нийт иргэдийн 25 хувь дэмжсэн бол ИТХ санал хураалт явуулах шийдвэр гаргах үүрэгтэй. Шийдвэр гарсан өдрөөс хойш 21 хоногт багтаан санал хураалтыг зохион байгуулах үүргийг Засаг дарга хүлээнэ.

Санал хураалтад нийт иргэдийн  35% нь оролцсон бол санал хураалт хүчинтэй.

Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 51%-ийн саналаар шийдвэр хүчинтэй болно.