
Сумын сүлд дуу
ая хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр
үг:Яруу найрагч Б.Сарантуяа
"Хотгойдын түүхт нутаг"
Бүгсийн голын уянгат аялгуутай
Бүр холын домгийн өлгий
Бүгдгээний догшин уулстай
Бүрэн хангайнхаа энгэр нутаг аа
Дахилт:
Хоймор нутгийн үүдийг сахьсан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон ч нутаг амгалан ч нутаг аа хө
Сүрлэг өндөр хангайн уулсаасаа
Сүүний цацалт ээжийн минь өргөлтэй
Эрэлхэг дайчид нь түүхэнд мөнхөрсөн
Ирсэн буцсанд ерөөлтэй нутгаа хө
Дахилт:
Хоймор нутгийн үүдийг сахьсан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон ч нутаг амгалан ч нутаг аа хө
Нутгаа санаад давхиад очиход минь
Нулимсыг минь арчих салхин ээжтэй
Хамаг олноо түшээд ирэхэд минь
Хаан шиг нөмөртэй уулс аавтай
Дахилт:
Хоймор нутгийн үүдийг сахьсан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон ч нутаг амгалан ч нутаг аа хө