Мэндчилгээ

Эрхэм хүндэт, малчид иргэд, төрийн албан хаагчид та бүхнийхээ энэ өдрийн амрыг айлтган мэндчилье. Мал сүрэг маань тарган тавтай, хүн зон энх дэлгэр сайхан хаваржиж байна уу? 2020 он Төмөрбулагчууд бидний хувьд үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил боллоо. Малчин түмний маань хүч хөдөлмөрөөр 343077 толгой мал тоолуулж, 48 мянгат малчинтай болж  улсын сайн малчин-1, аймгийн хошой аварга малчин өрх-1, аймгийн  сайн малчин өрх-7, сумын сайн малчин -6 өрх шалгарч ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллалаа. Малчны өндөр насны тэтгэвэр тогтоох хууль журмын хүрээнд нийт 200-иад иргэнд малчны тэтгэвэр тогтоож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ингээд 2021 он та бидний хувьд өрх бүрт аз жаргал, инээд хөөр цалгиж байхыг хүсч, буянт мал сүрээг маань өсөн үржиж,  ашиг шим нь арвижин, амьдрал ахуй тань ямагт дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.