Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Сумын засаг даргын мэндчилгээ
Сумын засаг даргын мэндчилгээ
Нийтэлсэн: 2 жил өмнө

МЭНДЧИЛГЭЭ

Азай буурлууд аа, идэр залуусаа, ирээдүй болсон хүүхэд багачууд аа. Та бүхэн маань сайхан өвөлжиж байна уу.

Дөрвөн улирал ээлжилдэг дэлгэр сайхан нутагт минь хүйтэн өвөл харьж, урин хавар айлчлан ирж байна. Хэдхэн хоногийн дараа Монгол Үндэсний Сар шинийн баяр болно.

Өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн Монгол түмний үндэсний Сар шинийн баяр бол өвлийг өнтэй давж, элгэн саднаараа учран золгож, билэгтэй үг хэлэлцэж, бие биедээ сайхныг ерөөдөг гайхамшигт баяр, өв соёл билээ.Улиран одож буй бичин жил Төмөрбулагчууд  бидэнд сорилт бэрхшээл, сургамж ухаарал олныг үлдээж хүн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаан улс орныхоо ирээдүйд сэтгэл чилээсэн цаг үе байлаа.

Өгөөж баялаг, өргөн уудам нутгийнхаа  өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ахмад буурлууд, ахан дүүс нийт ард иргэддээ билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” гал тахиа жилийн Сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.Угтан ирж буй гал тахиа жилдээ айл бүхэн аз жаргалтай, инээд хөөртэй элбэг хангалуун, хүн бүхэн итгэлийн галтай, хийморийн цогтой, төвшин амгалан амьдарч, тэнгэрийн энтэй мөрөөдөлтэй, дэлхийн дайтай бүтээлтэй, уужим сэтгэлтэй, ухааны цартай, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг  айл өрх, хүн бүрт тэгш дүүрэн байхыг хүсье.

Гал тахиа жилдээ тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байх тул ард түмэндээ юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХҮНДЭТГЭСЭН

ТӨМӨРБУЛАГ СУМЫН ЗАСАГ  ДАРГА

ТӨРТОГТОХЫН ЭРДЭНЭБАТ

Холбоотой мэдээ