Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ИТХ-ын зорилго зорилт
ИТХ-ын зорилго зорилт
Нийтэлсэн: 4 жил өмнө

Эрхэм зорилго

Монгол улсын хуулийг дээдлэн сахиж иргэдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалан, НӨУЕБ-ын ажлын үр нөлөө, чанар. хүртээмжийг дээшлүүлснээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, орон нутгаа хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Алсын хараа

ИТХ-ын ажилтан, тэргүүлэгч, төлөөлөгч бүр ажлаараа тэргүүний үлгэр жишээч байж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлснээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа цаг ямагт өөрчлөн шинэчилж, удирдлагын манлайллаар тэргүүлнэ.

Эрхэмлэх зарчим

1. Ил тод нээлттэй байх зарчим.

Аливаа явуулж байгаа үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нъ олон түмний дунд ил тод, нээлттэй явагдах

2. Шудрага ёсны зарчим

ИТХ нъ бүхий л үйл ажиллагаандаа голч шудрага, аливаа үзэл суртлаас ангид байх зарчим баримтална.

3. Найдвартай хүртээмжтэй байх зарчим.

ИТХ-аас зохион байгуулж явуулсан үйл ажиллагаа нъ иргэдийн хэрэгцээ, сонирхлыг хангахуйц хүртээмж чанар сайтай байна.

4. Бие даасан байх зарчим

ИТХ нъ зохион байгуулалт, удирдлагын хувъд төрийн захиргааны удирдлагаас тусгаар байж, орон нуггийн чанартай асуудлуудыг бие даан шийдвэрлэж байх

5. Хамтын зарчим.

ИТХ-аас гарсан аливаа шийдвэр нъ нутаг дэвсгэр, иргэд сонгогчдын тоо, эрх аншг сонирхолд нийцсэн төлөөлөгчдийн хамтын шийдвэр байна.

6. Хариуцлагатай байх зарчим.

Монгол улсын хуулъ тогтоомжийг сахин биелүүлж хуулъ дээдлэх үйл ажиллагаанд оролцогчдын "эрх, үүрэг, хариуцлагын" нэгдлийг ханган, нийгмийн дэг журмыг хэрэгжүүлэх, төлөөлөгч бүр сонгосон иргэд сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэг байх.

Стратегийн зорилт буюу хүрэх үр дүн

Сумын ИТХ нъ 2012-2016 онд дараах үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлж байна.

Стратегийн зорилт 1 .

НӨУЁБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн бие даасан нөхцөл бололцоог бүрдүүлэхийг эрмэлзэнэ.

Хүрэх үр дун

ИТХ, Засаг даргын үйл ажиллагааг оновчтой бодлого зохицуулалтаар ханган удирдлагын менежментийг сайтар хэрэгжүүлэн ажилласнаар орон нутгийн хөгжлийн түвшинг дээшлүүлж, иргэдийн амьжиргааны чадавхийг сайжруулан, төсвийн үр ашигтай зарцуулалтыг бий болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн нөөц боломжийг нэмэгдүүлнэ.

Стратегийн зорилт 2.

Нутаг дэвсгэр сонгогчдынхоо эрх ашиг, сонирхлыг хамгаалах, иргэдийн нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Хүрэх үр дүн

Орон нутагт тулгамдсан эдийн засаг, нийгмийн эн тэргүүний асуудлуудыг тодорхойлж бодлого чиглэл боловсруулан шийдвэрлэх, ЙТХ-ын төлөөлөгчдийг сонгогдсон тойрогт нъ сайтар ажиллуулан ажлыг зохион байгуулснаар иргэдийн нийгмийн болон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох идэвх, оролцоо, улс төрийн боловсролыг дээшлүүлнэ.

Стратегийн зорилт 3.

ИТХ-ын үйл ажиллагааны үр дүнг сайжруулан НӨУЁБ-ын ажлын үр нөлөө, нэр хүндийг дээшлүүлэх.

Хүрэх үр дүн

ИТХ-ын хуралдааны болон тэргүүлэгч, төлөөлөгч, ИНХ-ын үйл ажиллагааг тогтмолжуулж, НӨУЁБ-ын ажлын чанар, хүртээмжийг сайжруулна.

Стратегийн зорилт 4.

ИТХ-ын хяналт, шалгалт, үнэлгээ хийх үйл ажиллагааны үр дүнг сайжруулснаар хуулийн хэрэгжилтийг хангах

Хүрэх үр дүн

ИТХ-аас хуулъ тогтоомжийн болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хийх хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулж үр нөлөөг нь сайжруулснаар, хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, нийгмийн дэг журам, төрийн ажил үйлчилгээний чанар, албан тушаалтны хариуцлага сахилга, ёс зүйн байдал дээшлүүлэх

Стратегийн зорилт 5.

НӨУЁБ-ын дотоод ажил, бичиг баримтын боловсруулалт бүрдэлтийг төрийн албаны стандартад нийцүүлнэ.

Хүрэх үр дүн

Ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж тэдний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, НӨУЁБ-ын дотоод ажил, бичиг баримтын боловсруулалт, бүрдэлтийг төрийн албаны стандартын дагуу хөтөлж хэвшинэ.

3.5. Үйл ажиллагааны хамрах хүрээ.

ИТХ нъ сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд НӨУЁБ-ын удирдлагьш үйл ажиллагааг зохион байгуулж, төлөөлөгчид, тэргүүлэгчид, багийн ИНХ, иргэд сонгогчид, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд ажил үйлчилгээ явуулж, бодлого зохицуулалтаар ханган ажиллана.

Холбоотой мэдээ