Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Нутгийн хэл яриа зан заншлаас
Нутгийн хэл яриа зан заншлаас
Нийтэлсэн: 3 жил өмнө

Тус сумын уугуул хүн ам нь залгаа сум,нутаг хошууны уугуул иргэдтэй гарал үүсэл нэгтэй,ахуй амьдрал,зан заншил,хэл яриа адил мэт боловч ялгагдах онцлогтой.Хотгойд хэмээх нэрийн язгуур үндэс хаанаас эхтэй болохыг эдүгээ эрдэмтэн мэргэд түүхийн сурвалж бичиг домог яриаг үндэслэн олон янзаар тайлбарладаг.16-р зууны сүүлчээс Хотгойдууд нь Халхтай хутгалдан нэгдэж хэл аялгуу,ёс заншил,ахуй нь халхжиж эхэлсэн боловч тухайн ястны хэл яриа дуу хуур,ёс заншлын өвөрмөц онцлог өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ.Ялангуяа Төмөрбулаг сумын хотгойдууд өвөрмөц нарийвтар шуранхайлсан ярианы аялгуутай “Сайн байна уу?” гэхийг “Сээн бэйнэ үү?” гэж  а-г э-гээр дуудах зэрэг нь онцлогтой.Зарим үгний ялгагдах онцлогоос:
халхаар                           хотгойдоор
нөмрөх                             хөдрөх
шургах                               булхах
нөмгөн                                сэлдгэн
таг/тогооны                         халив
эрэх,хайх                         бэдрэх
айхтар сүрхий                     ээлтэй
багана                                цондог г.м

Тус сумын Хотгойд түмэн зан сайтай унд устай зочломтгой байдлаараа хол ойрын гийчдийн талархлыг хүлээж ирсэн уламжлалтай бөгөөд тос даасан ааруул,ээзгий,цагаан тос,нэрмэлийн архиараа хэзээнээс алдартай.Ирсэн зочинд цай барингуут шинэ өрөм хайлж,тос хольж дайлдаг.Хундагатай архин дор хадаг,мөнгө дэвсэж цайлгаж өгдөг.Зул сарын 25-ны өдрөөр мэхээрийн гурилтай тос хольж,хүүхдийн тоогоор дунгуй түгээж,ах дүү анд нөхөддөө уут дүүрэн ааруул ээзгий,ташим тос өгдөг.Идшээ гаргаад “гэр мах” гэж нэрлэх бодын өөхтэй хавирга,сээр нуруу,богтос,шаант,таван цулаас оролцуулсан махны дээжийг айл саахалт ах дүүдээхүргүүлдэг.Зун намартаа цагаан идээ дэлгэрэх үеэр ах дүү төрөл төрөгсөддөө  3-4 л архи шинэхэн бяслаг өрөм идээний дээж,бэлэг сэлттэй айлчилдаг.Үүнийг “үрс”гэж нэрлэх бөгөөд “манай гэрийн идээ цагаа энэ жил ийм өнгөтэй байна дээжийг нь баръя”гэсэн билэгдлийг илэрхийлдэг.Эсгий хийж дуусмагц ахмад айлдаа хот айлынхан үрстэй орцгоож эсгийн “отог”нэртэй найр хийдэг.Найрын дэг жаяг нь хэдийгээр бичигдээгүй боловч хууль мэт баримталж заншсан.Бэр буулгах ёс халхтай ойролцоо мэт боловч ялгагдах өвөрмөц онцлогтой.Хүргэний талаас бэр буулгах хүмүүсийг жич шилж сонгодог,бэрийн тал гэрийн үүдэнд цагаан эсгий дэвсэн,идээ засч айраг сөгнөн бэр буулгах хүмүүсийг угтдаг.Ирсэн зочдыг ахалж яваа хүнд бэрийн талаас 2-3 л хиртэй хултай айрганд хундагатай архи хөвүүлэн барьдаг.Авсан хүн эхлээд айргийг ууж,хундагатай архийг ёроолдмогц архийг ууна.Архи хөвүүлсэн хултай айргийг “хар нүдэн”гэх бөгөөд үүнийг 3 дараалан ууж ёсыг гүйцэтгэсний дараа бэр буулгахаар ирсэн зочид гэрт орох эрхтэй болдог.