Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“ Чандмань”хүүхдийн цэцэрлэгийн 2015 онд хийгдсэн хүүхдэд чиглэсэн ажлууд
“ Чандмань”хүүхдийн цэцэрлэгийн 2015 онд хийгдсэн хүүхдэд чиглэсэн ажлууд
Нийтэлсэн: 3 жил өмнө

“ Чандмань”хүүхдийн цэцэрлэгийн 2015 онд  хийгдсэн хүүхдэд чиглэсэн ажлууд

2014-2015 оны хичээлийн жилд 5 бүлэгт 140 хүүхэд бүртгэж хүлээлгэн өгснөөс  түр болон байнга хамрагдсан нийт 169 хүүхэд  өдрөөр хүлээн авч нийт 21075 хүүхэд авахаас 20009 хүүхэд хүлээн авч хүүхэд өдрийн төлөвлөгөөгөө 95%-иар биелүүлсэн.

Хувилбарт сургалтыг нүүдлийн гэр цэцэрлэгээр 4,2-р багт зохион байгуулж нийт 42 хүүхэд 21 хоногийн хугацаанд СӨБ-д хамрагдсан. 2014-2015 оны хичээлийн жилд 5 настай 101 хүүхэд байгаагаас цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, өөр аймаг суманд  31 хүүхэд, 2 хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа, хувилбарт сургалтаар 11 хүүхэд тус тус хамрагдаж 5 настай хүүхдийн хамран сургалт 95%-тай хамрагдлаа.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн дунд монгол үндэсний дээл хувцасаа дээдлэн өмсөж хэвших, ач тусыг мэдүүлэх, бахархах зорилгоор “Бяцхан монгол гоёл” тэмцээнийг зохион байгуулж, гоё загвар хийцтэй үндэсний хувцас өмссөн хүүхдүүдийг шалгаруулж байр эзлүүлж, 20 хүүхдийг сумын түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд оруулахаар шалгаруулсан ба тэмцээнд нийт 80 гаруй хүүхэд оролцлоо. Мөн бүлэг бүрт ардын уламжлалт ёс заншлын булан байгуулахаар ажиллаж байна.

3-5 настай хүүхдүүдийн дунд хөгжимт дасгал, уран хөдөлгөөнт гимнастикийн  тэмцээнийг зохион байгуулж Эрвээхэй” Жижигхэн болжмор” “ Алтан тав”” Нi “ Зургийн хичээл” хөгжимт хөдөлгөөн, дасгалаар оролцож шалгаруулсан.Арав гэж юу вэ? дасгалыг  4-5 настай бүх хүүхдүүд хийж сурсан.

Ном хөтөлбөрийн хүрээнд   эцэг эхчүүдийн дунд” Миний бага нас” эсээ бичлэгийн аян зарлаж, аяны хугацаанд эцэг эхчүүдэд “Хүүхэд дээ ном уншиж өгөхийн ач тус” сэдэвт сургалт, гэртээ номын сантай болох тухай зөвлөмж, гэртэй номын сантай хүүхдийн судалгаа, зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Эсээ бичлэгийн уралдаанд 11 эцэг эхчүүд оролцож Бэлтгэл бүлгийн Г. Сарантуяагийн ээж Г. Нямханд түрүүлж, 2-р байранд Ахлах бүлгийн Булганзаяагийн ээж Булганзаяа, 3-р байранд Хатантуулийн ээж Түмэнжаргал нар байр эзлэж ивээн тэтгэгчээр ажиллаж сумын ХААН банкны хамт олон шагналыг гардуулав.