Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“ Хамтдаа-хөгжиж суралцья”
“ Хамтдаа-хөгжиж суралцья”
Нийтэлсэн: 2 жил өмнө

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд “ Хамтдаа-хөгжиж суралцья” сэдэвт  урлаг, спортын өдөрлөгийг ДЗОУБ-ын ОНХХ-ын дэмжлэгтэйгээр  зохион байгуулж давхардсан тоогоор 110 гаруй эцэг эх, хүүхдүүд урлаг, спортын төрлөөр оролцож тус тусдаа байр эзэлж, эцэг эхчүүд, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн өргөн хүрээтэй томоохон ажил зохион байгууллаа.     

Улирал бүр ЭМТ-тэй хамтран ариутгал халдваргүйжуулалтыг хийлгэж байгаа. Ингэснээр сүүлийн 5 жил халдварт өвчин гараагүй.  Цэцэрлэгт хамрагдаж байгаа бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн  хамруулж хэвшсэн.. Хүүхдүүд бүгд эрүүл мэндийн дэвтэртэй  болсон. 2014 оны 08 сард цэцэрлэгт хамрагдаж    байгаа 146 хүүхэд үзлэгт ороход 34 хүүхэд шүдний өвчтэй гарч 2015 оны 03 сарын байдлаар 8 хүүхэд эмчилгээ хийлгэж 26 хүүхэд шүдний өвчлөлтэй гарсан байна. Шүдний өвчлөл 23%-тай байсан бол 17% болж буурсан байна. Чихрийн хэрэглээг багасгасан. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шүд эрүүл бол бие эрүүл” 14 хоногийн аяныг зохион байгуулж эцэг эхчүүдэд сургалт хийсэн. Зөв зохистой хоололтын дагуу хоол, ундаа олгож байна. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд Улаанбурхан өвчний дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан. Хүүхдүүдээс бие бялдар өсөлт хөгжилтийн сорилын судалгаа авсан 2015 оны 3-р сард Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчилэн боловсруулж аймгийн ОБХ-т хүргүүлсэн ба сумын ЗДТГ-т гаргаж өгсөн. Төлөвлөгөөнд  зарлан мэдээллийг хүргэх ажлын схем, утасны дугаар, багаж хэрэгслийн хуваарь зэргийг  шинэчлэн хамт олонд, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод байгаа хүн ам, мал амьтан, эд хөрөнгийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх, байршуулах талаар сургалт зохион байгуулж цэцэрлэгт хамрагдаж байгаа бүх хүүхдүүдийг дохио өгч аваарын гарцаар аюулгүй бүсэд 3 минутын хугацаанд гаргаж үзүүлэх сургалт зохион байгуулсан.  “Бага насны хүүхдийн өсөлтийг дэмжих аян”-ны удирдамжийн дагуу ,ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран   аяны нээлтээ хийж, багш,ажилчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж хийсэн. Мөн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн өсөлт хөгжилтийн судалгааг  гаргаж , өсөлтийг сар бүр ЭМТ-тэй хамтран  хэмжиж ,бүх хүүхдүүдийг  эрүүл мэндийн дэвтэртэй болгож бичилт хийлгэн,  2 настай 25 хүүхдэд ОНБТБ-ыг  эмчийн зааврын дагуу өгсөн. ЭМТ-өөс энэхүү аяны хүрээнд багш,ажилчид,эцэг эхчүүдэд 2 удаа сургалт зохион байгуулсан. Хүүхдэд ээлтэй орон нутаг болох уриан дор,эх хүүхдийн эрүүл мэндийг   дэмжих жил “Дэлхийн 0-5 насны хүүхдийн эндэгдэлд цэг тавья” аян  хүрээнд ЭМТ, ДЗОУБ-ын ОНХХ-тэй хамтран  зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийг оролцуулсан ба тэмцээнд   нийт 8 багийн 32 эцэг,эхчүүд оролцож, тэмцээний удирдамжийн дагуу 5 үе шаттай Соёлын төвд  эцэг,эх,ард иргэдийн оролцоотой багууд маш идэвхитэй,бэлтгэл сайтай явагдлаа.

  Тэмцээнийг ЭМТ-ийн эмч,мэргэжилтнүүд үзүүлэлт бүрийг 1-5 баллаар дүгнэж, үзүүлэлт бүрт нь оноо өгч нийлбэр оноогоор тэмцээнийг байр эзлүүлэв.

1-р байранд Ахлах бүлгийн “Ахлах-1” баг
2-р байранд Ахлах бүлгийн “Ахлах-2” баг
3-р байранд Бэлтгэл бүлгийн “Золбоо”баг
4-р байранд “Дунд” бүлгийн “Соёмбо-2” баг тус тус шалгарлаа. Үүний үр дүнд өсөлт хөгжилтийн аяны хүрээнд  хийсэн ажлаараа аймагт 3-р байранд орсон амжилттай.