Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлгээг амжилттай зохион байгууллаа.

БШУС-ын 2022 оны А/430 тушаалаар 2022 оны 11сарын 07ны өдрөөс 11сарын 10-ны өдөр хүртэл цэцэрлэгийн багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийгдсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар үнэлгээний баг томилон зохион байгуулсан. Үнэлгээний багт 2 багш,1туслах багш, 1 эцэг эхийн төлөөлөл оролцуулж 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

Үнэлгээний багт:

  • Д.Эрдэнэчулуун ( Бүлгийн багш )
  • Б.Баясгалан(СӨБ-ын мэргэжилтэн )
  • У.Ариунжаргал(Бүлгийн багш)
  • Б.Баасанцэцэг(Туслах багш)
  • Д.Өлзийсайхан(Эцэг эхийн төлөөлөл) нар томилогдон ажилласан.

Нийт 5 бүлгээс бага, холимог бүлэг хамрагдаагүйгээс дунд, ахлах, бэлтгэл 3 бүлгээс багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан. Үүнд:

  • 11 сарын 8-нд О.Сүнжидмаа багштай дунд бүлгийн 10 хүүхэд түүвэрт сонгогдсон.
  • 11сарын 9-нд П.Шинэцэцэг багштай ахлах бүлгийн 14 хүүхэд сонгогдсон.

11сарын 10-нд Б.Энхчимэг багштай бэлтгэл бүлгийн 11 хүүхэд сонгогдсон. 3 бүлгээс нийт 35 хүүхдийн нэр түүврээр сонгогдон ирж, мөн 35 хүүхдийн эцэг эх асран хамгаалагчдаас судалгаанд хамрагдсан. Нийт багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ бүлэг тус бүрд 6 чиглэл дээр 10 дасгал даалгавартай, багшийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, эцэг эхийн асуумж, хамт олны судалгаа, эрхлэгчийн судалгаа гэсэн чиглэлээр 3 өдөр болон амжилттай үнэлж дүгнэж дууссан.