Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Төмөрбулаг сумын “Чандмань” хүүхдийн цэцэрлэгийн түүхэн танилцуулга
Төмөрбулаг сумын “Чандмань” хүүхдийн цэцэрлэгийн түүхэн танилцуулга
Нийтэлсэн: 3 жил өмнө

Төмөрбулаг сумын “Чандмань” хүүхдийн цэцэрлэгийн

түүхэн танилцуулга

Хүүхдийн цэцэрлэг нь  1971 онд Сум нэгдлийн дарга Ч.Лхамсүрэнгийн санаачлагаар “ Давшилт” нэгдлийн хөрөнгө хүчээр цэцэрлэгийн барилга барьж 1971 оны 09 дүгээр сарын 01-нд 25 хүүхэд, эрхлэгч багш, асрагч, тогооч гэсэн гурван орон тоотой анх хүүхдийн цэцэрлэгийг нээжээ. Анхны эрхлэгч багшаар тус сумын харьяат Лувсанжамцын Цэрэндулам, тогооч Даваа, асрагч Дэнсмаа нар нэгдлийн төсөв хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр цагаас хойш Ц. Юмжирдулам, Чанцалдулам, Бямбажав, Д. Доржпагма, Л. Далантай, Г. Хандсүрэн, А. Амаржаргал нар удаалан эрхлэгч багшаар ажиллаж Сургуулийн өмнөх насны хүүхдийг асран хамгаалж, сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ,  танин  мэдэхүйн анхны дадал хэвшил олгох, баримжаатай болгох талаар их зүйлийг хийж байлаа. 1983 оноос 50 хүүхэд, 6 орон тоотой болон эрхлэгч багшаар Д.Доржпагма, хүмүүжүүлэгч багшаар Ц.Оюундэлгэр, асрагч Б.Ургаа, А.Оюунчимэг,тогооч Янжин, сахиул Дуламсүрэн нар ажиллаж байв. 1983 онд анхны мэргэжлийн хүмүүжүүлэгч багшаар Ц. Оюундэлгэр, 1985 онд Н.Хишигдорж нар ирж ажиллаж байв. 1984-1985 онд эрхлэгч Д.Доржпагма, Багш Г.Жүгдэрнамжил, Н.Хишигдорж, тогооч Цэрэнбалжир,асрагч Г.Бадамцэцэг, А.Оюунчимэг,сахиул Дуламсүрэн нар ажиллаж байв. 1987 онд 9 орон тоотой болж эрхлэгчээр Отгонжаргал, багшаар Жүгдэрнамжил,Н.Хишигдорж,тогооч Цэрэнбалжир, асрагч Б.Ургаа, А.Оюунчимэг, нярав Лхагваа, Туслах тогооч Амгалан, сахиул Ц.Батмөнх нар ажиллаж байв.  1993 онд сумын яслийг татан буулгаж нэгдэл дундын үйлдвэрийн барилгачдын барьсан зориулалтын байранд ясли- цэцэрлэгийн комбинат болон  75 хүүхэд,11 орон тоотой болж эрхлэгчээр нь Л.Далантай, багшаар Ё. Нэргүй, Г.Жүгдэрнамжил, Н.Хишигдорж, Туслах багшаар А.Оюунчимэг, Б.Мөнхнасан, Д.Дуламжав, тогооч А.Амаржаргал , Амгалан, галч сахиул Ж. Баттогтох, нярав Ч.Хүрэлтогтох, угаагч П. Цагаанхүү ня-бо М.Буяндэлгэр нар ажиллаж байв.  1997-2000 онд эрхлэгчээр Г.Хандсүрэн багш, 2000-2010 онд эрхлэгчээр Л.Далантай багш  ажиллаж байлаа. 2010 онд 4 бүлэгт 100 хүүхэд, 17 орон тоотой болж эрхлэгчээрньА.Амаржаргалажиллаж байна.  Тус цэцэрлэг нь хүүхдийн ая тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч байгууллагын гадна дотно орчинг өөрсдийн хүчээр тохижуулах мөн сум орон нутагт хэрэгжиж буй төсөлхөтөлбөрт хамрагдах зэрэгт анхаарч ирсэн бөгөөд цэцэрлэг нь 2011 онд  “Японы өвсний үндэс” төслөөр их засварт орж 2010-2014 онд БШУЯ болон  гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж  нийт 194 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж бага насны хүүхдийн сурч, хүмүүжих  сургалтын ая тухтай таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. 2011 онд Хөвсгөл аймгийн хэмжээний төсөвт  байгууллагуудаас “ Санхүүгийн зөрчилгүй байгууллага”-аар шалгарч 3-р байранд орж 2011,2012 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс баг, байгууллагуудын дунд зохион байгуулсан бүтээлч ажлаар удаа дараалан тэргүүн байраар шалгарсан.  2014 онд Сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан  амжилтаар 2015 оны хичээлийн жилийг угтаж байна. . Энэ хичээлийн жилд 5 бүлэгт үндсэн сургалтаар 130-140 хүүхэд, хувилбарт сургалтаар 60 гаруй хүүхэд  хүлээн авч Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Жил бүр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг зуны нүүдлийн гэр цэцэрлэгээр 3 багт авч хамруулдаг. СӨБ-ын мэргэжлийн багш нараар 100% хангагдсан.

Байгууллагын бүтэц орон тоо

2014-2015 оны хичээлийн жилд Эрхлэгч-1, Бүлгийн багш-5, Туслах багш- 5, Тогооч- 2, Үйлчлэгч-1, Ня-бо-1, Нярав-1, галч сахиул-3 зэрэг нийт 19  орон тоотойцэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж  байна.