Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Чандмань” хүүхдийн цэцэрлэгт хийгдсэн шинэлэг ажлуудаас
“Чандмань” хүүхдийн цэцэрлэгт хийгдсэн шинэлэг ажлуудаас
Нийтэлсэн: 3 жил өмнө

“Чандмань” хүүхдийн цэцэрлэгт хийгдсэн  шинэлэг ажлуудаас

2014 он.

2014 онд “Идэр” бүсийн цэцэрлэгүүдийн дунд “Хамтдаа хөгжье” сэдэвт бүсийн цэцэрлэгүүдийн уулзалтыг “Энх өргөө” хүүхдийн 7-р цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойг угтан хамтран өөрийн байгууллага дээрээ 3 хоногийн сургалт, спортын арга хэмжээг зохион байгуулалт сайтай амжилттай зохион байгууллаа. Цэцэрлэг бүр өөрсдийн хэрэгжүүлж байгаа бүлэг бүрийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө анализ хийж, туршлага солилцон, 2-5 насны хүүхдүүдэд 6 хичээлээр үзүүлэх хичээл зааж, багш нарын дунд хэлэлцүүлэг“ Номтой нөхөрлөсөн миний бага нас” сэдэвт эссэ бичлэгийн талаар танилцуулах,” Ном бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлийн хэлэлцүүлэг, сургалт, эцэг эхчүүдэд” Ардын аман зохиол хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх нь” сэдэвт сургалт  хийж, багш нарын дунд “1 асуулт,1 хором 1 хариулт сэдэвт цэцэрлэгүүдийн ЗАН-ийн багуудын дунд бэсрэг олимпиад зохион байгуулсан. Мөн цэцэрлэгүүдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж байр   эзлүүлсэн

   

Хичээл үйл ажиллагаа

    

Багш, эцэг эхэд явуулсан сургалт

    

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд “Гар бөмбөг”-ний цомын төлөөх тэмцээнийг  зохион байгууллаа.

“Гар бөмбөг”-ны тэмцээний хэсгээс

    

Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-ын нийгмийн ажилтан 4-5 настай хүүхдүүдийн дунд “Гар зураг”-ийн уралдаан зохион байгуулж О. Отгонжаргал, М. Баярцэцэг, А. Бямбабаяр  нар байр эзэлсэн байна. Даамны дугуйлангийн хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулж шалгарууллаа.

3-р багт ажиллуулж байгаа гэр цэцэрлэг. Багш Ц. Оюундэлгэр, туслах багш Б. Лхагвадэмбэрэл нар, мөн ЭМТ-өөс урьдчилсан сэргийлэх үзлэг хийж шинжилгээ хийв.

    

4-р багт ажиллуулж байгаа гэр цэцэрлэгт Монгол Ви.И.Ти.Нэт ТББ-ын Боловсрол -хөгжил төслөөр ирсэн багш Чулуунцэцэг, Чимэдлхам, туслах багш Ч. Батцэцэг нар ажиллаж байна.

    

Аймгийн ХХ-ын төвөөс  зохион байгуулсан “Дэгдээхэй нас” бүжгийн наадамд “Хөдөлмөр” бүжгээр 16 хүүхэд оролцсон. Мөн эстрад дууны наадамд 6 настай О. Оюумаа оролцож 150 гаруй хүүхдээс шилдэг 9-д шалгарсан.

    

“Яргуй” хамтлаг бүжгийнхэн

    

Бэлтгэл бүлгийн О. Оюумаа, М. Баярцэцэг нар

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг угтаж цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн “Бидний баяр” урлагийн тайлан тоглолт хийсэн. Тоглолтонд нийт 80 гаруй хүүхэд оролцож эцэг эхчүүд, ард иргэдэд юу сурч мэдснээ харуулан үр дүнтэй ажил зохион байгууллаа.

       

2014 онд БШУЯ-аас Ном хөтөлбөрийн хүрээнд 2,0 төгрөгөөр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу УБ хотын “Ном судар””Ногоон дэлхий” ХК-аас гэрээний дагуу 80 хувьд нь хүүхдийн ном, 20%-д номын тавиур авсан байна. Бүлгүүд бүгд номын сантай болж, нэг бүлэг дунджаар 80-120ш номтой болсон. 2014 онд Ном” хөтөлбөрийн хүрээнд “Номын чуулган”-ыг ЕБС-тай хамтран зохион байгуулсан. Чуулганыг угтаж    цэцэрлэгийн багш нарын дунд “Номтой нөхөрлөсөн миний бага нас” эссэ бичлэгийн уралдаан зарлаж байр эзлүүлсэн. 1-р байранд Г. Энхзаяа багш, 2-р байранд Л. Далантай багш нар шалгарсан Мөн эцэг эхчүүдийн дунд “Миний хүүхэд дээ бичсэн шүлэг” шүлгийн уралдаан зарлаж дүгнэсэн. 1-р байранд 5 настай М. Урангоогийн аав Б, Мөнхтөр, 2-р байранд 3 настай Баторгилын аав Л. Батэрдэнэ, 3-р байранд 4 настай  Ц. Энхзаяатын аав Ч. Цэдэвсүрэн, 4-р байранд  2 настай Хатантуулын аав Хатанболд нар тус тус шалгарсан. Нийт 80 гаруй шүлэг бичиж ирснийг бүлэг бүрээр нь шүлгийн ном болгож хэвлүүлсэн. Бүлгүүдийн дунд дүрийн тоглолтын уралдаан зарлаж “Дунд” бүлгийн Өнхрүүш” үлгэрийн дүрийн тоглолт шалгарав. 2014 онд эцэг эхчүүдэд 2 удаа сургалт зохион байгуулж, эцэг эхчүүдтэй хамтран том, жижиг ном бүтээж, АХА тэмцээнийг зохион байгуулсан. ДЗОУБ-ын ОНХХ-ын төслөөр 140.0 төгрөгний ном ирсэн.

    

Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох уриан дор Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн аяны хүрээнд “Дэлхийн 0-5 насны хүүхдийн эндэгдэлд цэг тавья” 7 хоногийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр ЭМТ-тэй хамтран цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхийн дунд “Дэвжээ” тэмцээнийг 5 үе шаттай зохион байгуулж нийт 28 эцэг эхчүүд амжилттай оролцож 1-4 байрыг шалгаруулж дүгнэлээ.

    

2014 онд хоолны үзэсгэлэн гаргаж эцэг эх,ард иргэдэд сурталчилсан. Хоолны нэр төрөл, хүртээмж, чанар, зэрэгт байнга анхаарал тавьж, багш нараар улиралд нэг удаа  үнэлгээ хийлгэн судалгаа авч ажилладаг. МЭҮТ-аас 5 сард Сумын Засаг даргын удирдамжийн дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд  зохион байгуулсан “Хоолны үзэсгэлэн”-д  манай 2 тогооч олон төрлийн хоол ундаа хийж  амжилттай оролцсон. Мөн тогооч нар эцэг эхчүүдэд “Хүүхдийн зохистой хоололтын талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор самбар гаргаж ажиллуулж байна.

    

2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаас БШУЯ-аас 1450.0 сая төгрөгний хүүхдийн ширээ 50ш, ДЗОУБ-ын ОНХХ-ын төслөөр 5.0 сая  төгрөгний 2ш иж бүрэн гэр, 140 төгрөгний ном, Сумын ОНХС-ын хөрөнгөнөөс 5.0 сая төгрөгний сургалтын орчин тохижуулах /хивс, дрож солих/ төсөл, БШУЯ-аас Ном” хөтөлбөрийн хүрээнд ном худалдан авах 2.0 сая төгрөг, 4 бүлгийн 1 ээлжийн цагаан хэрэглэлд 3,0 сая төгрөг, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр иж бүрэн тавилга, тоглоом, наадгайтай 2 ш гэр, зэрэг нийт 28,6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна.