Багшийн-Алдар-4" үзэсгэлэн боллоо.

"Багшийн-Алдар-4" үзэсгэлэн нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хоёр давхарт 10 сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан.Уг үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн хэмжээнд Дүрслэх урлагийн болон бүтээлч 20 гаруй багшийн 60 гаруй бүтээл тавигдсан. Энэ үйл ажиллагаанд Төмөрбулаг сум болон ЕБС-ийг төлөөлөн Дүрслэх урлагийн багш Б.Нямдорж "Шинэ ертөнц" нэртэй 1 бүтээл Байрын багш Э.Үүрийнтуяа "Гэрэл", "Цэнгэлтэй" гэсэн 2 бүтээлээр тус тус оролцов.