2021 оны 10 сарын 18-аас мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж эхэллээ.

1р бүлэг нь 5 гишүүнтэй ба найз нөхдийн үл ойлголцлоос үүдсэн асуудлыг 2 удаагийн /10 сарын 25, 28/ бүлгийн ярилцлага хийж амжилттай төгсгөсөн.

2-р бүлэг нь 2 гишүүнтэй ба нээлттэй ярилцлага хийж, холбогдох сэтгэл зүйн үйлчилгээг хүргэж амжилттай төгсгөсөн.

Нийт 18 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн. Үүнд:

5 хүүхэд: Гэр бүлийн маргаан, зөрчлөөс үүдсэн асуудлаар хандсан. Үүнээс амиа хорлох өндөр эрсдэлтэй 1 хүүхэдтэй 4 удаагийн /11 сарын 1, 5, 12, 15/ ярилцлага хийж шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөөг хүргэж байна.

6 хүүхэд: найз нөхдийн үл ойлголцлоос үүссэн асуудлаар хандсан хүүхдүүдэд холбогдох сэтгэл зүйн зөвлөгөөг хүргэж үйлчилгээг амжилттай хаасан.

Бага ангийн 2 хүүхдэд: Гэр бүлийн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй кейс дээр анхны уулзалт /11 сарын 8, 23/ хийж нөхцөл байдлыг тодорхойлсон.

4 хүүхэд: сайн дурын бус үйлчлүүлэгч. Гар утасны хэрэглээ болон тамхины хор уршигийн талаар тодорхой мэдээлэл өгч, холбогдох сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэн амжилттай төгсгөв.

3 хүүхдэд: Мэргэжлийн чиг баримжаан талаар мэдээлэл авсан.