"Идэр бүс-2022" өдөрлөгт багш нар оролцлоо.

2022 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Галт сумын ЕБС-иас "Идэр бүс-2022" багш нарын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.Шагайн харваа, Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, шатар, 100 буудалт даам гэсэн төрлүүдээр тэмцээн уралдааныг зохион байгуулахад манай сургуулийн эмэгтэй баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэд боллоо. 100 буудалт даамны тэмцээнд Б. Хишигбат багш 2-р байр, шатрын тэмцээнд Д. Алтантөгс багш 2-р байр тус тус эзэлсэн байна.