Төмөрбулаг сумын соёлын төвийн товч танилцуулга

Төмөрбулаг сумын соёлын төвийн товч танилцуулга

Тус сумын хөдөлмөрчдийн хөрөнгө хуримтлуулан “Улаан булан” байгуулах болж, 1946 онд Ёргоон, Цанжид тэргүүтэй хэсэг мужаан уг барилгыг барьж 1947 онд ашиглалтанд өгч эрхлэгчээр нь Сүхийн Хуушаан ажиллаж байсан.

1976  онд Нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид 250 хүний  суудалтай одоогийн соёлын төвийг барьж ашиглалтанд өгсөн.

Үе үеийн эрхлэгч Н.Сүхээ Н. Гомбосүрэн, Г_Дашдорж, , Н. Бямбасүрэн, Б.Пүрэв-Осор, Г.Цэрэндаш, С. Даваадорж, Г.Түмэнжаргал, Н.Намбал, Д.Ганхуяг, Б.Энхжаргал, М.Нямдэлгэр Б.Шүрэнцэцэг нарын хүмүүс ажиллаж соёл урлагийн үйл ажилагааг сурталчилах ард түмэнд хүргэх тал дээр идэвхи зүтгэлтэй ажиллаж иржээ.

1985-1990 он хүртэл клубын эрхлэгч Г.Цэрэндаш хөгжмийн багш С.Даваадоржоор ахлуусан “Таван эрдэнэ” “Залуус” хамтлаг байгуулж сум орон нутаг болон зэргэлдээх аймаг сумдаар тоглолт хийж сум орон нутгийн соёл урлагийн арга хэмжээг сурталчилж байлаа.

Уран сайханч Д.Төмөрхуяг, Ц.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэ-Очир, Д.Амарсанаа, Ч.Мөнхтуяа, Б.Наранчимэг, М.Нямдэлгэр, Б.Уртнасан зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээ явуулж байсан байна.

Хөдөөгийн болон сумын төвийн хөдөлмөрчдөд соёл урлагаар үйлчлэхийн сацуу авто клуб байгуулж гадаад болон дотоодын уран сайхны киногоор үйлчилсэн. Кино механикчаар Базардэндэв, Б.Дашдорж, Цэдэн, Ж.Дагвадорж, С.Сүхбаатар, Ц.Дашзэвэг, С.Даваадорж нар ажиллаж байсан.

Сумын нийтийн номын сан тухайн үед шинээр хэвлэгдэн гарч байсан манай нэрт зохиолчдын ном товхимолыг ард түмэнд хүргэж номын фондыг арвижуулж номын санчаар Цэрэнханд, Л.Цэцэгмаа, Ч.Пунцагдулам нарын хүмүүс ажиллаж ирсэн.

Соёлын төвийн үйлчлэгчээр Л.Цэцэгээ, Д.Амарсанаа, Ч.Амаржаргал, Ма.Нямдэлгэр нар ажиллаж байсан.

Тус соёлын төв нь 2007 оны 10 дугаар сарын 01-ээс бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн 5-н орон тоотой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Соёлын төвийн эрхлэгчээр Б.Энхжаргал, Хөгжмийн багш, Б.Пүрэв-Осор, дуу бүжгийн багш Б.Дагвадорж, номын санч Л.Цэцэгмаа үйлчлэгч Ч.Амаржаргал нар ажиллаж байгаад 2008 оноос соёлын төвийн эрхлэгчээр М.Нямдэлгэр, бүжгийн багшаар Я.Нарантуяа нар томилогдон ажилласанбөгөөд одоогийн байдлаар Соёлын төвийн эрхлэгчээр Б.Шүрэнцэцэг, хөгжмийн багшаар Б.Энхжаргал, ОНСТА-аар Б.Пүрэв-Осор, бүжгийн багшаар Д.Цэрэннадмид, номын санчаар О.Даваадорж, үйлчлэгчээр Ч.Амаржаргал нар ажиллаж байна.

Сүүлийн үеийн техник хэрэгслээр Бүрэн хангагдаж, сумын иргэд хөдөлмөрчдөд соёлын үйл ажиллагааг хүргэхэд бүрэн бололцоотой боллоо.