Тэмдэглэлт өдөр

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг  “ДЭЛХИЙН БЗДХ/БЗДХ/ДОХ-ЫН ӨДӨР” болгон тэмдэглэн ирсэн. 2022 онд уг өдрийг “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхэд бүх нийтийн оролцоо” сэдэвт “ДЭЛХИЙН БЗДХ/БЗДХ/ДОХ-ЫН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ЭМГ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 810 дугаар тушаалын дагуу хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ЭМТ-ийн даргаар батлуулан 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл доорх ажлуудыг зохион байгуулан ажилласан. Үүнд:  Тэмдэглэлт өдрүүдээр малчдын зөвлөгөөнд хамрагдсан малчдид, иргэд, сурагчид, төрийн албан хаагч нарт сургалтыг зохион байгуулж 391 хүнийг хамруулан мөн цахим хуудас, эрүүл мэндийн төвийн page хуудас, хувь хүний цахим хаягаар БЗДХ/ХДХВ/ДОХ-ын өдрийг сурталчилан ажиллаж 540 гаруй иргэд хандсан байна. Гарын авлага бэлтгэн хэвлүүлж 209 ширхэг гарын авлага тараасан.