Бүсчилсэн сургалт

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтот хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хүрээнд бүсчилсэн сургалтыг зохион байгуулж  Гал, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг сумдын их эмч, эх баригч нар хамрагдлаа. Сургалтыг аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Алтантуяа, халдвар өвчин хариуцсан мэргэжилтэн Өлзийсайхан, НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга, хүүхдийн эмч  Батсайхан, НЭ-ийн төрөх тасгийн их эмч Түвшинбаяр нарын бүрэлдэхүүнтэй онол гардан хосолсон 2 өдрийн сургалтыг 12-р сарын 12,13ны өдрүүдэд Жаргалант суманд амжилттай зохион байгуулж төмөрбулаг сумаас их эмч С.Баянжаргал, эх баригч С.Болорсайхан нар оролцсон.