Өдөрлөг зохион байгуулав.

2022 оны 12-р сарын 17-ны өдөр “АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ”, “ХОРОМ БҮРЭЭ ХАЙРЛАЯ”  аянуудын хүрээнд явуулах эрүүл мэндийн төвийн эмч, ажичлдын гэр бүлийн өдөрлөгийг  зохион байгууллаа.  Эрүүл мэндийн төвийн хамт олон түүний гэр бүлийн  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, нийтийн биеий тамирыг хөгжүүлэх, архи, тамхины хэрэглээг бууруулах, хор уршгийг сурталчлах, түүнээс татгалзуулах мөн унаж, бэртэх, хальтиргаа гулгаа, осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмжийг түгээхэд гол зорилго оршиж байлаа.  Тэмцээнд нийт 7 багийн 48 том хүн, 27 хүүхдийн бүрэлдэхүүтэй гар бөмбөг, агаарын теннис, дартс, гар зургийн уралдаануудыг зохион байгуулж явуулан тэмцээний төрөл бүр дээр эхний 1,2,3-р байр мөн нийт дүнгээр эхний 1,2,3-р байруудыг тус тус шалгаруулан дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан. Гар зургийн уралдааныг хүүхдүүдийнхээ дунд явуулж цэцэрлэгийн нас, бага анги, дунд анги, ахлах анги гэсэн насны ангиллаар явуулж ангилал тус бүрээс 1,2,3-р байруудыг шалгаруулан шагнаж урамшуулан ажилласан.