“Бага насны хүүхдийг суулгалт, хаталгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх,өвдсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай”

2015.09.04-нд ЭМТ-тэй хамтран зохион байгуулсан “Бага насны хүүхдийг суулгалт, хаталгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх,өвдсөн тохиолдолд  авах арга хэмжээний тухай” сургалт, “Дэвжээ” Дүрийн тоглолт” “АХА” “1 минут-100” “Гар бөмбөг”-ний зэрэг тэмцээнийг зохион байгуулж цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийг бүрэн хамруулж оролцуулсан. Хүүхдүүдийн дунд” гараа угаана даа “ дууг сурах, бохир гарын  талаар  дүрийн тоглолт хийх ажлыг зохион байгуулсан.

2015.10.26-нд   СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх  “Сургалтын орчноо сайжруулах нэг сарын бүтээлч ажлын хүрээнд цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах, сургалтын орчин\ гадна,дотор\  ариун цэвэр эрүүл ахуйн байгууламжийн тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн, булангуудийн зохион байгуулалтын талаар  туршлага судлахаар аймгийн улсын тэргүүний  2,3,5,7-р цэцэрлэгтэй танилцахаар  нийт 15 багш, ажилчид оролцсон ба өглөө 10 цагаас 7-р цэцэрлэгээс эхлэн нэг цэцэрлэгт 1.30 минутын хугацаатай орж танилцсан. Удирдамжийн дагуу  цэцэрлэгүүдэд урьдчилан мэдэгдсэн байсан учир яг цаг хугацаандаа биднийг хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, зөвлөгөө өгч, харилцан ярилцаж, санаа бодлоо солилцсон. Ялангуяа 2 -р цэцэрлэгийн гадна орчин, монголын мал аж ауйн байдлыг орчиндоо буулгаж тохижуулсан байсан,  монгол өргөө зэрэг нь бидэнд их сонирхолтой авууштай зүйл их байсан ба 3-р цэцэрлэгийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн нь цөм хөтөлбөртэйгээ уялдсан, сургалтын хөтөлбөр, гадна байгуулсан эко орчин буюу туршилтын талбайн зохион байгуулалт, ОО-ын өрөөний зохион байгуулалт зэрэг их зүйлийг үзэж харж сонирхлоо. 5, 7-р цэцэрлэгийн тоглоомын гэр , үлгэрийн өргөө буюу гадна орчноос их зүйлийг өөрсдийнхөө ажил, үйл ажиллагаандаа тусгаж авч ажиллахаар багш, ажилчдын сэтгэгдэл өндөр, шинэ санаа оноо ихтэй цаашид ажилдаа анхаарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй их сайхан үйл ажиллагаа боллоо.