сургалтын орчин

СӨББ-ын туслах багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 хоног хамрагдаж батламжаа гардан авсан.  “Дэлхийн ОО-ийн” “Гар угаах” аяны хүрээнд 2-р багийн иргэдэд гар угаах заавар бүхий гарын авлага тарааж өгч иргэдийн дунд “Хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн зохион байгуулж 4 хүнд 60000 төгрөгний ариун цэврийн хэрэгсэл бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.

Бид энэ хичээлийн жилд хүүхдийг аюулгүй эрүүл орчинд сурч, хөгжих нөхцөлийг сайжруулах зорилгоор дараах ажлуудыг хийсэн.

Цэцэрлэгийн урд талын 64м хашааг хундаам цутгаж өндөрлөн, будаж, төмөр хаалга хийж шинэчилсэн. Цэцэрлэгийн хашаанд 20ш мод нэмж тарьсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан орж гарах налуу шат хийсэн. Мөн муу усны цоонго, гадна 00-ыг засварласан. Хамт олон өөрсдийн хүчээр гэр  хураах 4х4 хэмжээтэй склад барьж ашиглалтанд оруулсан.