Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Ёс зүйн дүрэм
Ёс зүйн дүрэм
Нийтэлсэн: 4 жил өмнө

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН АХЛАХ СУРГУУЛИЙН АЖИЛТАН  АЛБАН ХААГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

2012 оны 10 дугаар сарын 25

Нийтлэг үндэслэл

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрах, боловсролын байгууллагын ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол улсын “Үндсэн хууль” , “Боловсролын тухай хууль”, /түүнтэй нийцүүлэн гаргасан заавар журам / болон бусад хууль тогтоомж, гэрээ,  “Хүүхдийн эрхийн конвенци”-д заасан хамгаалуулах эрх,  бүхий заалтуудтай холбогдсон байна.

Нэг: Ахлах сургуулийн ажилтны ёс зүйн дүрмийн зорилго

1.1       боловсролын байгууллагын ажилтаны /байрын багш, номын санч, архив бичиг хэргийн эрхлэгч, сахиул, үйлчлэгч, тогооч, галч, нярав, нягтлан цаашид ажилтан гэх/  ёс зүйн зөрчил нь  хүүхдийн  төлөвшилд сөрөг үлгэр дуурайлал болдогийг харгалзан ажилтан бүр сургуулийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.

1.2       Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 бүлэг 27.1, 27.2 зүйл: нийтийн алба болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

1.3       Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно.

1.4       Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

1.5       Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. /Хөдөлмөрийн тухай хууль 6.2/

Хоёр: Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга, өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд

2.1       . Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх

2.2       .Өөрийн болон бусдын туршлагаас суралцаж хувийн буюу байгууллагын эрх ашгийг хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх

2.3       .Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах

Гурав: Ахлах сургуулийн ажилтны үүрэг

3.1       Ажлын байрандаа, ажлын цагаар архи болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

3.2       . Сургуулийн эд зүйлсийг зөвшөөрөлгүй хувьд  ашиглахгүй байх

3.3       . Ажилдаа ирсэн болон бууж байгаа цагаа тогтмол бүртгүүлж байх

3.4       . Ажлын цаг ашиглалтыг чанаржуулах

3.5       . Байрын багш,  үйлчлэгчид  хүүхдүүдэд  байнга тусалж байх

3.6       . Өөрийн хийх ажлыг хүүхдээр гүйцэтгүүлэхгүй байх

3.7       . Монгол улсын төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийг мөрдөнө /хавсралтаар батлав/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ

“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” Үндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараах есөн зүйлийг дагаж мөрдөхөөр тогтов.

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ

 Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

Хоёр. Чадварыг эрхэмлэнэ

 Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ.

Гурав. Хууль ёсыг эрхэмлэнэ

 Үндсэн хууль, бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.

Дөрөв. Ёс зүйг эрхэмлэнэ

 Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.

Тав. Шударга ёсыг эрхэмлэнэ

 Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана.

Зургаа. Соёлтой харилцааг эрхэмлэнэ

 Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллана.

Долоо. Үнэнч байдлыг эрхэмлэнэ

 Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.

Найм. Шуурхай байдлыг эрхэмлэнэ

 Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

Ес. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ

 Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.