Сумын үүсэл,хөгжил

МАН-ын үүр байгуулагдав
Монгол оронд өөрчлөлт авчирсан 1921 оны хувьсгал, Ардын засгийн
бодлого алс тэртээх хотогойд иргэдэд ч хүрч байлаа. 1922 онд Далай гүний
хошуунд намын 17 дугаар үүрийг байгуулж даргаар нь Жигжид жононг
сонгож, 1922 оны 7 дугаар сард Мэргэн гүний хошуунд “Цэцэрлэгийн ам”
гэдэг газар нэг гэр барьж, намын үүрийг 24 гишүүнтэй байгуулж, 18 дугаар
үүр гэж тогтжээ.
Намын үүрийн хурлаар малын тоо, цэрэг татлага, өртөө, сумангийн
алба залгуулах зэрэг асуудлыг хошууны тамгын түшмэлийн хамт хэлэлцэн
шийдвэрлэж, ядуу лам нарын дунд бичиг үсгийн бүлгэм байгуулж,
бичиг зааж байжээ. 1924 онд хуралдсан намын 4 дүгээр их хуралд тус
сумын харьяат Луузангийн Шагдарсүрэн, 5 дугаар их хуралд Зундуйн
Цэдэнсодном, мөн Даньдгай нар оролцсон байна. Намын 17 дугаар үүрийн
гишүүн тус сумын Агтын голоор нутагтай эмэгтэй Дэмчигийн Гүнсэн нь
1927 онд МАХН-ын 6 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. 1931 онд
Төмөрбулаг сумын хэмжээнд бичиг үсэг мэдэх 36 хүн бүртгэгдсэний дотор
эрэгтэй 34, эмэгтэй 2, намын гишүүн 17, эвлэлийн гишүүн 8 байжээ.
Бичиг үсэг мэддэг хүмүүсийн дотор хошуу ноён байсан Б.Содномваанчиг,
тайж А.Найдансүрэн, Т.Дамдинжав, Ж.Санжмятав, Д.Пунцагаа, эмэгтэй
Д.Гүнсэн, Д.Жавзан нар орж байв. Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор
1931 онд МАХН-д сайн дураар элсүүлэх хөдөлгөөн өрнөхөд тус сумаас
Цумбаан Даньдгайсүрэн, Жамцын Дадьхүү, Зундуйн Цэдэнсодном,
Лувсангийн Түмэн, Цэгмэдийн Гэлэг, Алтангэрэлийн Найдансүрэн (тайж),
Дагвын Санж-Ёндон, Жигмэдийн Санжмятав, Мунаагийн Цагаанаа нарын
30 гаруй хүн элсчээ.
Засаг захиргааны байгууллагыг шинэчлэн
зохион байгуулж, Хантайшир уулын аймаг
байгуулагдлаа
Ардын хувьсгал ялснаас хойш Монгол улсад засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн хувьд хэд, хэдэн томоохон өөрчлөлт хийжээ. Ардын засгийн
газраас 1923 онд Монгол улсын нутгийн захиргааны дүрэм “Их шавийн
захиргааны дүрэм, “Ховдын захиргааны дүрэм, Дарьганга захиргааны дүрэм
гэх мэт дүрмүүдийг батлаж, 1923- 1925 онд засаг захиргааны нэгжүүдийг
өөрчлөн зохион байгуулсан байна. Ардын засгийн газраас 1923 оны 3 дугаар
сарын 5- нд гаргасан “Монгол улсын нутгийн засаг захиргааны дүрэм”-д
“Монгол улс үүнээс хойш аймаг, хошуу, сум, баг, арван гэр гэсэн таван
шатны нэгжээс бүрдэнэ” гэж заажээ. Мөн “Монголын олон засаг ба засаг
бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”-ийг батлан гаргаснаар улсын
Засгийн байгууллагыг ардын хурлын хэлбэрээр бэхжүүлэх шийдвэр гарав.
Өөрөөр хэлбэл, энэ нь Засаг ноёдын ёсыг устгаж, ард олныг орон нутгийн
засаг захиргааны байгууллагын ажилд татан оролцуулах эхлэл болсон юм.
Монгол улсын нутаг дэвсгэрийг 1691 оноос 1923 он хүртэл 4 аймагт хувааж
байсныг болиулж, 1923 онд Ардын засгийн газраас аймгуудыг уул, усны
нэрээр нэрлэх шийдвэр гарчээ. Олноо өргөгдсний 13-р он, аравдугаар сарын
шинийн 9-нд Ардын засгийн газраас “Дотоод яамнаас дөрвөн аймгийн
чуулган дарга нарт тамгын үсэгт уулын нэр оруулан үйлдүүлж, албан бичигт
уулын нэр хэрэглэхийг зарлигдсан байна. Ингэснээр Хотогойдын хошууг
захирч байсан Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг хэмээн нэрлэх
болжээ. Энэ дагуу Далай гүний хошууг 1923 оноос Хантайшир уулын
аймгийн Бүрэнтогтох уулын хошуу гэж байгаад 1929 онд Цэцэрлэг-Мандал
аймгийн Наранжаргалант уулын хошуу гэгдэх болжээ. Энэ хошуу нь 1931
онд Төмөрбулаг, Бүрэнтогтох сум болжээ. Харин Мэргэн гүний хошуу нь
1923-1924 онуудад Хантайшир уулын аймгийн Бүгдгээн хан уулын хошуу
гэгдэн “Зүүн нуур” хэмээх нэг сум болж явжээ. 1924 онд сумын нэрийг
“Баянзүрх” гэж нэрлэн хошуу даргад давхар хариуцуулж байгаад 1925 оны
7 сард Бүрэнтогтох уулын хошуунд нэгтгэсэн бөгөөд энэ нь 1931 онд
Төмөрбулаг сумын 3, 4-р баг болжээ. 1924 онд дээрх хошуудын Ардын
төлөөлөгчдийн хурлаас Бүрэнтогтох уулын хошууны даргаар Донжоо
Товуу захирагч, Бүгдгээн хан уулын хошууны даргаар Балгансүрэн нарыг
сонгож, хуучин багуудыг сум болгов.
Бүрэнтогтох уулын хошуунд Өвөр зүүн багийг Уранхайрхан сум болгож
даргаар нь Дамдинмээрэн, Ар баруун багийг Хунцан сум болгож даргаар
нь Очир захирагч, Өвөр баруун багийг Дашдэрчин сум болгож даргаар нь
Ядам занги, Ар зүүн багийг Баянцог сум болгож даргаар нь Доной мээрэнг
сонгож, Бүгдгээн хан уулын хошуунд Баянзүрх гэдэг нэг сумтай зохион
байгуулж, хошуу даргад давхар хариуцуулсан байна.
Ардын засгийн газрын 1925 оны 5 сарын сарын 29-ний өдрийн
тогтоолоор хүн ам цөөнтэй, газар нутаг багатай, жижиг сумдыг нэгтгэх
зохион байгуулалтын арга хэмжээ авагдсанаар 1925 оны 7-р сард Бүгдгээн
хан уулын хошууг Бүрэнтогтох уулын хошуутай нэгтгэн хошууны бүх албан
хэргийг Донжоо Товуу захирагчид шилжүүлэн өгчээ.
Тухайн үеийн Бүрэнтогтох уулын хошууны Уранхайрхан, Баянцог,
Баянзүрх сум бүхэлдээ одоогийн Төмөрбулаг сумын нутаг дэвсгэрийг
хамарч байсан тул 1925 онд Төмөрбулаг сум үүссэн гэж үздэг.МАН-ын үүр байгуулагдав

хамарч байсан тул 1925 онд Төмөрбулаг сум үүссэн гэж үздэг.