Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Төмөрбулаг сумын түүхэн замналаас
Төмөрбулаг сумын түүхэн замналаас
Нийтэлсэн: 4 жил өмнө

Төмөрбулаг сумын түүхэн замналаас

            Анхны хүй нэгдлийн байгууллын үеийн хүмүүсийн амьдарч байсан оромж болов уу гэмээр хүрэнтэж харалсан агуй, цонж хадны ёроол, ул мөр тус сумын нутаг Шивэрт, Агтын голын хөх эрэг, Бүгсийн ам зэрэг газарт дайралдах ба газар тариалан эрхэлж байсан ул мөр Бүгсийн гол, Тариат, Бүгдгээний сав нутагт ажиглагддаг. Эртний улс гүрэн, овог аймгуудын дайн тулаантай холбогдох түүхэн домгийг сийрүүлбэл: ”Эрт дээр үед овог аймгуудын тулалдаанд дийлдсэн хэсэг дайчид зугтаж яваад одоогийн Бүгдгээний гол ирж амьд мэнд гарсандаа баярлалдан “Бид чинь тэр хэцүү тулалдаанаас амьд мэнд гараад энд хүрээд ирсэн байхыг бодвол бүгд гэгээн улс шив дээ” хэмээцгээн хоносон газраа Бүгдгээний гол гэж нэрлэсэн аж. Энэ бүгдгээний гол одоогийн тус сумын 3-р баг билээ. Нутгийнхан Тэнгэрийн сум гэж нэрлэх хүрэл зэвсгийн үеийн холбогдолтой элдэв хэлбэрийн эд ангийн зүйлс элбэгтэй. Жнь: 1-р багийн нутагт байх Жаргалантын сийлбэртэй хад юм.

           Засагт хан аймгийн Далай гүн,Мэргэн гүний хошууд нь Төмөрбулаг сумын үүсэл түүхтэй холбогдох тул товч үзвэл:Далай гүний хошууг 1923 оноос Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу гэж байгаад 1929 онд Цэцэрлэг-Мандал уулын аймгийн Наранжаргалант хошуу гэх болжээ. Энэ хошуу нь 1931 онд Төмөрбулаг, Бүрэн тогтох сум болсон байна. Мэргэн гүний хошуу нь 1923-1924 онуудад Хан-Тайшир уулын аймгийн Бүгдгээн хан уулын хошуу гэж байгаад 1931 онд Төмөрбулаг сумын 3, 4-р баг болжээ.