Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Г. Бямбасүрэн ИТХ-ын дарга 89058936
Б. Ганзориг Засаг дарга 89896704 70386316
Ч. Цэдэвсүрэн Засаг даргын орлогч 89130468 70386316
Г.Нямханд Тамгын газрын дарга 89930423
П. Ганчимэг ДАЭЗССХ мэргэжилтэн 89901336


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Нутгийн алдартнууд
Нутгийн алдартнууд
Нийтэлсэн: 3 жил өмнө

ТУС СУМААС ТӨРСӨН МОНГОЛ УЛСЫН БААТАРУУД:

1. БНМАУ-ын баатар, зоригт хилчин Л. Даваадорж Төмөрбулаг сумын Донхорын эх гэдэг газар 1926 онд Аюушийн хүү болон мэндэлжээ. Улс орны маань дархан хилийг удаа дараа зэвсэгт халдлага хийж байсан дайсны эсрэг цохилт өгч явсан гарамгай дайчин байжээ.

2. МУ-ын баатар Д.Гунгаа 1916 онд Төмөрбулаг суманд төржээ.

ТӨРИЙН ДЭЭД ТҮШЭЭД

Санжаагийн Баяр: Санжаагийн Баяр нь 1956 онд УБ хотод төрсөн. Монголын нийгэм улс төрийн зүтгэлтэн нь С. Баяр нь манай сумын уугуул нэрт эрдэмтэн Санжаагийн хүү бөгөөд МУ-ын ерөнхийлөгчийн ТГ-ын дарга, МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол улсын 25 дахь ерөнхий сайд  зэрэг төр нийгмийн хариуцлагатай албыг хашиж байсан. Төрсөн нутагтаа  өөрийн аав Лувсангийн Санжаагийн нэрэмжит хүүхдийн “ЭКО” зусланг тус сумын 2-р багийн төвд байгуулсан бөгөөд үйл ажиллагаа зуны улиралд байнга явагддаг.
Батаагийн Батхүү: Б. Батхүү нь 1963 онд төрсөн. Төмөрбулаг сумаас гаралтай аймгийн засаг дарга Б. Батхүү нь ардчиллыг тууштай дэмжигч улс төрч билээ. Түүний эцэг Д. Батаа нь олон жил үйлдвэр аж ахуйн газрыг үр бүтээлтэй удирдан зохион байгуулж байсан чадварлаг удирдагч, өндөр боловсролтой хүн билээ.

ТУС СУМЫН ХАРЬЯАТ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

ДУГАРЫН ДАРАМЖАВ. Тус сумын уугуул иргэн энэ хүн цэргийн даргаас ажил албаа эхлээд Хөдөлмөрийн баатар болтлоо ул орондоо хүчин зүтгэсэн гавьяатай нэгэн билээ. Түүний аж ахуйг зөв удирдаж, улс орны эдийн засгийн хөгжилд оруулсан хүчин зүтгэлийг нь төр, засаг үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож, “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” медалиар шагнажээ.

ПАНЬДЖУНАЙН ЦАГААЧ: П.Цагаач нь1940 онд төрсөн.П.Цагаач нь 1976 онд нэгдлээс 450 орчим эм ямаа хүлээн авч маллан 100 эхээс бойжуулах төл, ашиг шимийн даалгаварыг 100-105%-иар биелүүлсэн амжилтаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Мал малласнаас хойш 12 жилийн дараа буюу 1988 онд Хошой аварга малчин цол хүртжээ. Тэрээр  мал маллах арга ухааныг ах П. Лянхуа болон нутгийн олноосоо сурсан хэмээн хуучилдаг аварга малчны ажил хөдөлмөр, зүтгэл бүтээлийг төр, засаг өндөр үнэлж 1991 онд Хөдөлмөрийн баатар цолооор шагнажээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛТОН

БАДАРЧИЙН ЁНДОНЖАМЦ:1945 онд төрсөн. Инженер механик мэргэжилтэй. Хөнгөн үйлдвэрийн ТМС-д багшилж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр өнөөдөр хуруу дарам цөөхөнд тооцогдох “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” болтлоо улс орныхоо хөгжлийн  төлөө хөдөлмөрлөжээ. Тэрээр төрсөн нутгийнхаа хөгжил дэвшил, хүн зоныхоо төлөө байнга  сэтгэл зүрхээ зориулж явдаг нэгэн.

НАЙДАНГИЙН ЦАГААЧ: 1938 онд төрсөн , номын санч мэргэжилтэй. Н.Цагаач улсын төв номын санд танхимын эрхлэгч, хэлтэсийн дарга, номын сангийн даргаар тасралтгүй олон жил ажиллажээ. Тэрээр олон номын сангийн ангилалыг Монгол улсад нэвтрүүлэх талаар хөдөлмөр зүтгэл гаргаж Монголын ном, номын санг дэлхийн данстай болгож, “Монголын үндэсний номын сан” хэмээх түүхэн томоохон бүтээл туурвисан хүн билээ. Түүний хөдлөмөр зүтгэлийг үнэлж 2001 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.

ЧИНЗАЯАГИЙН МӨНХШҮР:1952 онд төрсөн. Судлаач, дуулах арга зүйн багш мэргэжилтэй. Ч. Мөнхшүр нь урлагийн олон авьяастай бөгөөд 1981 оноос эхлэн сонгодог урлагийн эрдэмийн театрын тайзнаа гоцлол дуучин болж дэлхийн сонгодог болон Монгол дуурийн олон гол дүрд тоглосон. Төр засаг түүний авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнажээ.

МОНГОЛ УЛСЫН  АВАРГА МАЛЧИН

БАДМААН БАТМӨНХ: .Б. Батмөнх нь “Давшилт” нэгдлийн ямаан сүргийг гурван түм болтол өсгөхөд жинтэй хувь нэмэр оруулсан хүн билээ. Ямаан сүрэгтэйгээ бараг “ярьж” чадах хэмжээнд хүртлээ мал маллах арга ухаанд суралцсан тэрбээр амжилтаа үнэлүүлж, “Залуу аварга малчин”, цол авсныхаа дараа удалгүй “БНМАУ-ын аварга малчин” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ.Мөн мал маллахын хажуугаар АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан.

ЁНДОНГИЙН МАГСАР: Ё. Магсар нь 1933 онд төрсөн. Тогооч мэргэжилтэй. 1961-1983 он хүртэл тогоочоор 22 жил, малчинаар 1951-1961 он, 1983 оноос одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр нутаг усандаа нэр хүндтэй бусдыг манлайлагч малчин байсныг төр засаг үнэлж  1978 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1987 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. 2007 онд Монгол улсын “сайн малчин “ хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн.

БИЗНЕСИЙН АЛДАРТНУУД  

ЛУВСАНГИЙН ХҮРЭЛБААТАР: 1952 онд төрсөн. Эм зүйч мэргэжилтэй. Эм зүйн ухааны доктор, профессор. Л. Хүрэлбаатар үндэсний эмийн үйлдвэрлэлийг тэргүүлээд зогсоохгүй, Монголын эмийн үйлдвэрлэл, хангамж, үйлчилгээний “Эм” холбооны ерөнхийлөгч, МХАҮТ-ын байнгын хорооны дарга, Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч, нутгийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж байна.

 

 

Мэдээлэл оруулсан: П. Ганчимэг

Холбоотой мэдээ