Ажил дүгнэх журмууд

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2013 оны 01 сарын 29-ны өдрийн

-р тогтоолын 3 дугаар хавсралт 

Төмөрбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажил дүгнэх журам

 

2013.01.01                                                                                                                Жаргалант

Зорилго нь: ИТХ-ын төлөөлөгчдийг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, жигд идэвх, санаачлагатай ажиллуулж, НӨУЁБ-гаа бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Нэг. Төлөөлөгчдийн ажлыг хагас бүтэн жилээр дүгнэнэ.

Хоёр. Ажлыг дүгнэхдээ төлөөлөгчдийн улирал бүр ирүүлсэн хийсэн ажлын тайлан мэдээг үндэслэл болгон, ажил дүгнэх 10 үзүүлэлтээр тооцно.

Гурав. Сонгогдсон тойргийнх нь сонгогчдоос мэдээлэл авч хийсэн ажлыг нь баталгаажуулна.

Дөрөв. Төлөөлөгчдийн ажлыг ИТХ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээс  бүрдсэн 3-5 хүний бүрэлдхүүнтэй  ажлын хэсэг дүгнэнэ.

Тав. Ажлын үр дүнг харгалзан үзүүлэлт тус бүрээр 10 хүртэлх оноогоор үнэлгээ өгч дүгнэнэ. Үүнд:

5.1. 50-иас доош оноо авсан бол F үнэлгээ / хангалтгүй /

5.2. 50-69 оноо авсан бол D үнэлгээ / дутагдалтай /

5.3. 70-79 оноо авсан бол С үнэлгээ / хангалттай /

5.4. 80-89 оноо авсан бол В үнэлгээ / сайн /

5.5. 90-100 оноо авсан бол А үнэлгээ / маш сайн /

Зургаа. F буюу хангалтгүй үнэлгээгээр дүгнэгдсэн төлөөлөгчдийг тойргийнх нь сонгогчдод болон ИТХ-ын хуралдаанд мэдээлж, сануулга өгөх.

Долоо. А буюу маш сайн үнэлгээгээр дүгнэгдсэн төлөөлөгчдөд урамшуулал олгож, тэргүүний ажилтай 1 төлөөлөгчийг жил бүр  оны “Шилдэг төлөөлөгч”-өөр шалгаруулан шилжин явах цом, өргөжлөлөөр шагнаж, үйл ажиллагаа,  арга, туршлагыг нь “Нутгийн удирдлага” сэтгүүлд болон  хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр сурталчлан, МНУХ-ны шагналд тодорхойлно.

 

 

 

 

 

ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны

01 дүгээр сарын 29-ны өдрийн   

-р тогтоолын 4 дүгээр  хавсралт

 

Төмөрбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн  ажил дүгнэх журам

 

2013.01.01                                                                                                                Жаргалант

Зорилго нь: ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын үр дүнг сайжруулан хуралдааны тогтмолжилт, ажил хэрэгч байдал, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж, НӨУЁБ-гаа бэхжүүлэн хөгжүүлснээр сум, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Нэг. Тэргүүлэгчдийн ажлыг улирал бүр дүгнэнэ.

Хоёр. Ажлын үр дүнг 10 үзүүлэлтээр тооцно.

Гурав. Тэргүүлэгчдийн ирүүлсэн ажлын тайлан мэдээ, ажлын явцын үр дүнг ажил дүгнэх үндэслэл болгоно.

Дөрөв. Тэргүүлэгчдийн ажлыг ИТХ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, тэргүүлэгчээс бүрдсэн 3 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг дүгнэнэ.

Тав. Ажлын үр дүнг харгалзан үзүүлэлт тус бүрээр 10 хүртэлх оноогоор үнэлгээ өгч дүгнэнэ. Үүнд:

5.1. 50-иас доош оноо авсан бол F үнэлгээ / хангалтгүй /

5.2. 50-69 оноо авсан бол D үнэлгээ / дутагдалтай /

5.3. 70-79 оноо авсан бол С үнэлгээ / хангалттай/ 

5.4. 80-89 оноо авсан бол В үнэлгээ / сайн /

5.5. 90-100 оноо авсан бол А үнэлгээ / маш сайн /

Зургаа. F,D үнэлгээгээр дүгнэгдсэн тэргүүлэгчдийг тойргийнх нь сонгогчдод болон ИТХ-ын хуралдаанд мэдээлж, тэргүүлэгчээс татуулах арга хэмжээ авна.

Долоо. А  үнэлгээгээр дүгнэгдсэн тэргүүлэгчдийг шагнаж урамшуулан, үйл ажиллагаа, арга, туршлагыг нь “Нутгийн удирдлага” сэтгүүлд болон  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан,  МНУХ-ны болон бусад шагналд тодорхойлно.

Найм.Тэргүүлэгчдийн урамшууллыг олгохдоо ажил дүгнэх үзүүлэлтээр дүгнэгдсэн үнэлгээг харгалзана.

 

 

 

  ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны

01 дүгээр сарын 29-ны  

-р тогтоолын 5 дугаар  хавсралт

 

Төмөрбулаг сумын багийн ИНХ-ын   ажил дүгнэх журам

 

2013.01.01                                                                                                                Жаргалант

Зорилго нь: Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн ажлын үр дүн, чанарыг дээшлүүлж, НӨУЁБ-ын үйл  ажиллагаанд оролцох иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэн,багийн ИНХ-ын тогтмолжуулж, ажлыг нь сайжруулахад чиглэгдэнэ.

Нэг. Ажлыг улирал бүр дүгнэнэ.

Хоёр. ИНХ-ын ажлыг 10 үзүүлэлтээр дүгнэнэ.

Гурав. Ажил дүгнэхдээ хийсэн ажлын талаар ирүүлсэн тайлан мэдээ, иргэд сонгогчдын болон  холбогдох албан тушаалтнаас авсан  санал, судалгаа,үнэлгээ зэргийг үндэслэнэ.

Дөрөв. Багийн ИНХ-ын ажлыг ИТХ-ын дарга,ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээс бүрдсэн 3 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг дүгнэнэ.

Тав. Ажлын үр дүн, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  харгалзан үзүүлэлт тус бүрээр 10 хүртэлх оноогоор үнэлгээ өгч дүгнэнэ. Үүнд:

5.1. 50-иас доош оноо авсан бол F үнэлгээ / хангалтгүй /

5.2. 50-69 оноо авсан бол D үнэлгээ / дутагдалтай /

5.3. 70-79 оноо авсан бол С үнэлгээ / хангалттай /

5.4. 80-89 оноо авсан бол В үнэлгээ / сайн /

5.5. 90-100 оноо авсан бол А үнэлгээ / маш сайн /

Зургаа. F,D /хангалтгүй, дутагдалтай/ үнэлгээгээр дүгнэгдсэн ИНХ-ын ажлыг тойргийнх нь сонгогчдод мэдээлж, ИНХ-ын дарга тэргүүлэгчдийг эргүүлэн  татуулах арга хэмжээ авна.

Долоо. Улирал бүр А,  үнэлгээгээр дүгнэгдэж хамгийн өндөр үнэлгээ авсан 1 багийн ИНХ-ыг жил бүр шалгаруулан шагнаж урамшуулан, үйл ажиллагаа, арга, туршлагыг нь “Нутгийн удирдлага” сэтгүүлд болон  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан, , МНУХ-ны шагналд тодорхойлно.

Найм. Багийн ИНХ-ын дарга нарын сар бүрийн урамшууллыг олгохдоо ИНХ-ын  ажил дүгнэх журмаар дүгнэгдсэн үнэлгээ, ажлын үр дүнг харгалзана.

 

 

ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны

01 дүгээр сарын 29-ны өдрийн 

-р тогтоолын 8 дугаар  хавсралт

 

Төмөрбулаг сумын ИТХ-ын ”Оны шилдэг төлөөлөгч”

шалгаруулах журам

 

 2013.01.01                                                                                                               Жаргалант

Зорилго нь: ИТХ-ын төлөөлөгчдийг хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, идэвх  санаачлагатай ажиллуулан, төлөөлөгчдийн ажлын үр нөлөөллийг дээшлүүлэх, шилдэг тэргүүний ажилтай төлөөлөгчдийн ажлын амжилт, бүтээлийг нь үнэлэхэд чиглэгдэнэ.

Нэг. “Оны шилдэг төлөөлөгч” –ийг шалгаруулахад доорхи үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

1.1.        Тухайн жилийн төлөөлөгчийн ажил дүгнэх үзүүлэлтэнд тухай бүр нь “А” үнэлгээтэй дүгнэгдсэн.

1.2.        “Төлөөлөгчийн нэрэмжит өдөрлөг”-ийг сайтар зохион байгуулж ажилласан.

1.3.        Бүрэн эрхийн хугацааны болон тухай жилд хийж, хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллаж бүрэн хэрэгжүүлсэн.

1.4.        Сонгогдсон тойргийнхоо иргэд хөдөлмөрчидтэй улирал бүр уулзалт зохион байгуулж, хууль сурталчлан, жилд 2-оос доошгүй ажлаа тайлагнасан байх.

1.5.        Орон нутаг болон сонгогдсон тойрогтоо жилд 2-оос доошгүй бүтээлч ажил, асуудал санаачлан хийж хэрэгжүүлсэн байна.

1.6.        “Нутгийн удирдлага” сэтгүүлийг улирал бүр захиалж, ИТХ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, мэдээ тайлангаа график, хуваарийн дагуу хугацаанд нь өгсөн байна.

Хоёр. Шалгаруулах журам:

2.1. “Оны шилдэг төлөөлөгч”-ийн болзол үзүүлэлтийг хангасан 1 төлөөлөгчийг жил бүр шалгаруулан дурсгалын цом, тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагнал урамшуулал олгоно.

2.2. “Оны шилдэг төлөөлөгч”-ийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шалгаруулж, шагналыг оны эцсийн ИТХ-ын ээлжит хуралданы үед гардуулна.

 

 

ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны

01 дүгээр сарын 18-ны өдрийн

-р тогтоолын  2 дугаар хавсралт

Төмөрбулаг сумын ИТХ-ын   Тэргүүлэгчдийн

ажил үүргийн хуваарь

 

 2013.01.01                                                                                                               Жаргалант

Нэг. Г. Бямбасүрэн-ИТХ-ын дарга-/Банкны эдийн засагч/

  • Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн хамт дараах асуудлуудыг хариуцан ажиллана.
  • Сум дүүргийн ИТХ-ын эрх зүйн байдалд холбогдсон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавих.     
  • Орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр, бодлого, чиглэлийн асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангах
  • Засгийн газрын хөтөлбөрт сум, орон нутагт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт, ажил асуудлууд болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нутаг дэвсгэрийн нийгэм, эдийг засгийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн /жил бүрийн/ зорилтын биелэлтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
  • Сумын ИТХ, Тэргүүлэгчид, төлөөлөгчид, ИТХ-ын дэргэдэх байнгын болон түр хороо, зөвлөлийн ажлыг хариуцаж, нэгдсэн удирдлагаар хангах
  • Багуудын ИНХ-ын үйл ажиллагааг хариуцаж, арга зүй удирдлагаар хангах
  • ГХУСАЗСЗ-ийн ажлыг хариуцах
  • Сумын УЗХ –ны ажил хариуцах
  • ИТХ-аас зохион байгуулах хяналт, шалгалтын ажлыг хариуцах
  • ИТХ-аас төрийн бус байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагааг хариуцах

Хоёр. Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн хамт өөрсдийн ажил мэргэжил, ажлын чиг үүргийн дагуу дараах асуудлуудыг хариуцан ажиллана.

 2.1. Бя.Алтанхуяг- Инженер, Эдийн засагч-Ус, цаг уурын ажилтан

  • Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагаа, үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гарган, сумын Засаг даргын үйл ажиллагааны болон  орон нутгийн хөгжлийн бодлого хөтөлбөрүүдэд  тусгуулах
  • Төсөв санхүү, хяналт шалгалтын холбогдолтой  хууль тогтоомжийг сурталчлан хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг хангуулах
  • Төсвийн байгууллагуудын төсвийн зарцуулалт, орон нутгийн сангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт гаргах ажлыг хариуцах
  • Орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт, шалгалт, үнэлгээ хийх
  • Орон нутгийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах, хяналт тавих
  • Орон нутгийн өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт хамгаалалтанд хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт гаргах
  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын чанар хүртээмж, үйлчилгээний хяналт тавьж, үзлэг шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт гаргах
  • 1-р тойргийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах
  • 1-р багийн төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагааг хариуцах
  • 1-р багийн ИНХ-ын үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах

2.  Ш. Нацагдорж - Агрономич, улс төр судлаач- “Хувиараа хөдөлмөр эрхлэгч”

  • ХАА, МАА, Байгаль орчны бодлого хөтөлбөрийг хариуцан, хэрэгжилтийг зохион байгуулж, үнэлэлт, дүгнэлт гаргаж, хяналт тавьж ажиллах
  • ХАА, Байгаль орчны холбогдолтой хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хийж, хэрэгжилтэнд  нь хяналт тавьж ажиллах
  • 1-р багийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах
  • 1-р багийн төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагааг хариуцах
  • 1-р багийн ИНХ-ын үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах

2.3. Ц. Батбаяр-Тэргүүлэгч- Багш, улс төр судлаач- Сумын МАН-ын дэд дарга

  • НЗБ-ын байгууллагын үйл ажилллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаа, ажлынх нь чанар хүртээмжийг дээшлүүлэн стандартын түвшинг хангуулах
  • Суманд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хөтөлбөр, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах
  • Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд явцын үнэлгээ дүгнэлт хийж, биелэлтэнд хяналт тавьж ажиллах
  • Төрийн байгууллага, ажилтан албан хаагчдын ажил үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагаа, ажилтан, албан хаагчдын хариуцлагын тогтолцоонд хяналт тавьж ажиллах, энэ талаарх бодлого чиглэлийг хариуцах
  • ИТХ түүний Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг хариуцан хяналт тавьж ажиллах
  • 5-р багийн болон сумын ИТХ-д намын жагсаалтаар сонгогдсон төлөөлөгчдийн үйл ажиллагааг арга зүйгээр хангах
  • 5-р багийн төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагааг хариуцах
  • 5-р багийн ИНХ-ын үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах

2.4. Л. Бат-эрдэнэ-Тэргүүлэгч-Эдийн засагч, Төрийн захиргааны удирдлага-ХААН банкны салбарын эрхлэгч

  • Эрүүл мэндийн болон байгууллагын үйл ажилллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаа, ажлынх нь чанар хүртээмжийг дээшлүүлэн стандартын түвшинг хангуулах
  • Сумын эрүүл мэндийн бодлого хөтөлбөрийн асуудлыг хариуцан  хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
  • Эрүүл мэндийн тухай болон Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа хийх
  • 3-р багийн төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагааг хариуцах
  • 3-р тойргийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг арга зүй удирдлагаар ханган ажиллах
  • 3-р багийн ИНХ-ын үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах

2.5. Н. Бямбачулуун- Тэргүүлэгч- багш орчуулагч- Хувиараа хөдөлмөр эрхлэгч

  • Боловсрол, соёлын байгууллагуудын үйл ажилллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаа, ажлынх нь чанар хүртээмжийг дээшлүүлэн стандартын түвшинг хангуулах
  • Боловсрол, соёлын тухай хууль тогтоомжийг сурталчлан хэрэгжилтийг зохион байгуулах
  • Нийгмийн хамгаалал, халамжийн бодлого хөтөлбөрийн асуудлыг хариуцан хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавьж ажиллах
  • Иргэдэд нийгмийн хамгааллын холбогдолтой хууль тогтоомжийг сурталчлах
  • 2-р тойргийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг арга зүй удирдлагаар ханган ажиллах
  • 2-р багийн төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагааг хариуцах
  • 2-р багийн ИНХ-ын үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах

2.6. М. Энхбат-Тэргүүлэгч-Ня-бо-Тэнгэр даатгалд зөвлөх

  • ИТХ-аас байгуулсан салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг нь сайжруулж, ажлыг нь тогтмолжуулах
  • Сумын газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлтийг зохион байгуулах талаар гарсан бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтэд нь хяналт тавьж,  газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газрын эзэмшил, өмчлөл, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу  хэрэгжүүлэх, газар олголт, газрын мэдээлэл, бүртгэлийг иргэдэд ил тод, нээлттэй байлгах үйл ажиллагааг хангуулах
  • Байгалийн үзэсгэлэнт газруудад аялал, жуулчлалыг хөгжүүлэх, тухайн газар нутгийн онгон төрх байдлыг алдагдуулахгүй байх талаарх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах биелэлтэд нь хяналт тавьж ажиллах
  • Иргэдэд газрын харилцааны холбогдолтой хууль тогтоомжийг сурталчлах
  • Орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцан, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
  • 4-р тойргийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг арга зүй удирдлагаар ханган ажиллах
  • 4-р багийн төлөөлөгчдийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагааг хариуцах
  • 4-р багийн ИНХ-ын үйл ажиллагааг арга зүй удирдлагаар хангах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны

01 дүгээр сарын 29-ны өдрийн

-р тогтоолын  6 дугаар хавсралт

Төмөрбулаг сумын ИТХ-ын дэргэдэх хороодын ажил дүгнэх журам

2013.01.01                                                                                                                Жаргалант

Зорилго нь: ИТХ-ын төлөөлөгчдийг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, жигд идэвх, санаачлагатай ажиллуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьчдилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг сайжруулж, ИТХ-ын ажлын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Нэг. Ажлыг улирал бүр дүгнэнэ.

Хоёр. Ажлыг дүгнэхдээ хороодын улирал бүр ирүүлсэн хийсэн ажлын тайлан мэдээг үндэслэл болгон, ажил дүгнэх  үзүүлэлтээр тооцно.

Гурав. Холбогдох баримт материалыг үндэслэн хийсэн ажлыг нь баталгаажуулна.

Дөрөв. Хороодын ажлыг ИТХ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээс  бүрдсэн ажлын хэсэг дүгнэнэ.

Тав. Ажлын үр дүнг харгалзан үзүүлэлт тус бүрээр 10 хүртэлх оноогоор үнэлгээ өгч дүгнэнэ. Үүнд:

5.1. 50-иас доош оноо авсан бол F үнэлгээ / хангалтгүй /

5.2. 50-69 оноо авсан бол D үнэлгээ / дутагдалтай /

5.3. 70-79 оноо авсан бол С үнэлгээ / хангалттай /

5.4. 80-89 оноо авсан бол В үнэлгээ / сайн /

5.5. 90-100 оноо авсан бол А үнэлгээ / маш сайн /

Зургаа. F буюу хангалтгүй үнэлгээгээр дүгнэгдсэн хороодыг ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж сануулга өгөх.

Долоо. А буюу маш сайн үнэлгээгээр дүгнэгдсэн хороодод урамшуулал олгоно. Үйл ажиллагаа, арга, туршлагыг нь “Нутгийн удирдлага” сэтгүүлд болон  хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр сурталчлана.